“Номын баяр 2021” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж уншигч олон, ном зохиол, зохиолч найрагчдыг холбон учруулдаг “Номын баяр” 29 дэх удаагийн арга хэмжээ энэ жил Ковид 19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2021.05.23-ны өдөр UBS, Өлзий Телевизүүдийн цэнхэр дэлгэцээр зохион байгуулагдлаа.️

Үгийн үнэ цэнэ, ухааны далайд уншигчдаа аялуулдаг “Номын баяр” энэ удаад хайртай зохиолчид, дуртай ном, үнэнч уншигчид гээд ном хэмээх гайхамшгийг шүтэн дурлагсдыг цэнхэр дэлгэцээр нэгтгэсэн телевизийн хөтөлбөр болон үзэгч, уншигчдад хүрлээ. 

Сэлэнгэпресс компани нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын оюун ухаан, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, хөхүүлэн дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор тус арга хэмжээнд “Ивээн тэтгэгч”-ээр хамтран ажилласандаа таатай байна.

 

Бид ном хэвлэн нийтлэгчид, зохиолч найрагчдаа үргэлж дэмжин ажилладаг бөгөөд 2021 оны турш ном товхимол хэвлэлийн үйлчилгээнд 1+1 өнгөний урамшууллыг зарлан ажиллаж байна. 

Энэхүү урамшууллын хүрээнд нэг өнгийн буюу хар өнгийн ном хэвлүүлбэл нэмэлт нэг өнгө үнэгүй хэвлэх үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр танд дараах давуу тал үүснэ:

  1. Энгийн хэвлэлтээс илүү өнгө үзэмжтэй, гоёмсог харагдана
  2. Гадуур зохиогчийн эрх зөрчиж, хуурамчаар хувилан олшруулах эрсдлээс хамгаалагдана.

Ном товхимол хэвлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7701-3333 дугаараар холбогдон аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *