Та тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний танилцуулгыг гадны улсад л хэвлүүлдэг гэж боддог уу?

Сэлэнгэпресс компани Солонгос улсын №1 цаас үйлдвэрлэгч Hansol paper компанитай 2011 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр Xtella гоёлын цаасыг импортлон авч хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээндээ ашиглаж байна.

Хэрэглэгчид маань гоёлын цаасны талаар тэр бүр хангалттай мэдээлэлгүйн улмаас уламжлалт матт болон шохойтой цаасаар бүтээгдэхүүнээ хэвлүүлэх нь их байдаг. Мөн үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээ гадны улсуудад захиалгаар хэвлүүлэх нь элбэг.

Xtella гоёлын цаас дараах давуу талуудтай. Үүнд:
1. 100% таримал модоор хийгдсэн тул цаасны ширхэг нягт
2. Чийгшил сайтай тул хэвлэх үед агших, сунах, өнгө зөрөх эрсдэлгүй
3. Өнгөний ялгарал, гэрэл ойлгох, гялалзах чадвар дээд зэргийн
4. Нугалаа хийх үед хагарах эрсдэлгүй

Бид Xtella гоёлын цаасаар өнгө будгийн төгс ялгарал, чанар, нэр хүндийн баталгаа болсон танилцуулга брошурыг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хэвлэж байна

Xtella гоёлын цаас – Таны мөрөөдлийг амилуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *