01

Бид хэвлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Герман, Япон, Солонгос улсуудын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсоны үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанараар салбартаа тэргүүлж байна.

02

Бид ажилтан албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулж, мэргэжлээрээ өсөн дэвших боломж бололцоогоор бүрэн хангаж ажилладаг бөгөөд нарийн мэргэшсэн ажлын байрны 70 хувь нь 5-с дээш жил ажиллаж байна.

03

Бид офсет хэвлэлийн цаас, материалаар БНСУ-даа тэргүүлэгч Hansol Paper, Daihan Ink, БНХАУ-ын Chenming, Sunpaper компаниудын өндөр чанартай цаас, байгаль орчинд хоргүй эко будгийг албан ёсны борлуулах эрхтэйгээр хэвлэлийн үйлдвэрүүдэд нийлүүлж байна.

04

Бид сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, ажилдаа сэтгэлээсээ ханддаг хамт олны нэгдэл дээр суурилан хэвлэлийн үйлдвэрлэлийн дэлхийн чанарыг Монголдоо нутагшуулахыг зорилго болгон ажиллаж байна.

05

Бид таны хэрэгцээ шаардлагад тохирсон, цаг үетэйээ уялдсан, шинэлэг шийдэл бүхий эх бэлтгэл болон дизайны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн зөвлөгөө, цаг үеийн мэдээллээр бүрэн хангаж ажиллана.

06

Бид харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээдлэн, та бүхний хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавьж, төлбөрийн уян хатан нөхцөл, байнгын захиалагчдын хөнгөлөлт урамшууллыг үзүүлэн хамтын ажиллагаагаа үнэ цэнэтэй, 2 талдаа харилцан ашигтай байх тал дээр анхааран ажиллаж байна.

07

Бид захиалсан бүтээгдэхүүнийг товлосон цаг хугацаандаа харилцагчдынхаа гарт хүргэн, түргэн шуурхай, цогц үйлчилгээ үзүүлдгээрээ үргэлж бахархан ажилладаг.

08

Бид СэлэнгэПресс брендийн үнэ цэнийг бий болгох зорилгоор харилцагчдаа сонсож, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, хэвлэлийн салбарт үйлчилгээний жишиг стандарт тогтоохоор зорилго тавин ажиллаж байна.

09

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, нийгмийн сайн сайхны төлөөх бүх л үйл ажиллагааг дэмжин ажилладаг ба “SP Falcons” хөлбөмбөгийн клубээрээ дамжуулан 1000 гаруй хүүхдийг спортоор хичээллэх иж бүрэн боломжоор хангаж, хөлбөмбөгийн спортыг Монголдоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.