Түүхэн замнал

“Сэлэнгэпресс” ХХК нь Монгол Улсад хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан анхны компаниудын нэг бөгөөд тогтвортой үйл ажиллагаа, найдвартай түншлэл, дэлхийн жишигт нийцсэн техник технологиороо салбартаа тэргүүлж байна.

2002

Хэвлэлийн цаас, материал, гадаад худалдааны чиглэлээр Сэлэнгэпресс ХХК үүсгэн байгуулагдав.

2003

Салбартаа анх удаа хэвлэлийн цаасыг хүссэн хэмжээгээр зүсэж, хүргэх шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэв.

Анхны А3 форматын 1 өнгөөр хэвлэгч хэвлэлийн машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэв.

FC Selengepress хөлбөмбөгийн клуб байгуулав.

2005

Өөрийн эзэмшлийн үйлдвэр, оффисын ажлын байртай болов.

Герман улсын А2 форматын 2 өнгийн хэвлэгч машинаар хүчин чадлаа нэмэгдүүлэв.

2007

Номын хэвлэлийн газартай болов.

Ном, бичиг хэргийн худалдаатай болов.

Хэвлэлийн цаас материал худалдаалах салбар
дэлгүүртэй болов.

2008

Хальс боловсруулах үйлчилгээг хэвлэлийн салбарт нэвтрүүллээ.

2010

Япон улсын RYOBI 750 загварын 4 өнгийн бүрэн автомат хэвлэлийн машин суурьлуулав.

2011

Компьютерээс шууд хавтанд буулгах CTP технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ.

2012

Оффис, үйлдвэрийн 7 давхар ажлын байрыг барьж, ашиглалтанд оруулав.

Япон улсын Komori брендийн 5 өнгийн хэвлэлийн машинаар хүчин чадлаа нэмэгдүүлэв.

Орчин цагийн хэвлэлийн салбарын 100 жил, Сэлэнгэпресс ХХК-ийн 10 жилийн ойд зориулж “Хэвлэлийн салбарын сүлд дуу” бүтээв.

2013

Бизнесийн бэлэг дурсгал, сурталчилгааны бүтээгдэхүүн нийлүүлэх үйлчилгээг нэвтрүүлэв.

2015

Япон улсын RYOBI 680 загварын 2 талд зэрэг хэвлэгч машиныг ашиглалтанд оруулав.

Ном бичиг хэргийн дэлгүүртэй болов.

2016

Түргэн хоолны сүлжээ ресторан “Мандү хаус” ХХК-г байгуулав

2017

Спортын хувцас оёдлын SP Sport ХХК-ийг үүсгэн байгуулав

Онлайн номын худалдааны BookKing үйлчилгээг нэвтрүүлэв

2018

Дижитал хэвлэлийн технологи нэвтрүүлэв

2019

FC Selengepress клубыг Selengepress Falcons болгон менежментийн шинэчлэл хийв.

”Номын хүрд” хэвлэлийн газрыг өргөтгөн хэвлэлийн газар, номын худалдааны  And publishing ХХК-г үүсгэн байгуулав.

Онлайн нэрийн хуудас захиалга, хэвлэлт, хүргэлтийн Шуурхай принт үйлчилгээг нэвтрүүлэв.

2020

Хэвлэлийн цаас, түүхийн эд материал, гадаад худалдааны And holding ХХК-г үүсгэн байгуулав.

“Та цэнхэр өнгийн текстүүд дээр дарж холбогдох веб сайт, пэйжүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой”