Манай компанийн веб хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

“Сэлэнгэпресс” ХХК нь Монгол улсад хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан анхны компаниудын нэг бөгөөд 2002 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаа, найдвартай түншлэл, дэлхийн жишигт нийцсэн техник технологиороо салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Бид бүтээлч санаачлагатай, мэргэшсэн, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн, хэвлэлийн үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, харилцагчиддаа чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан Үндэсний Тэргүүлэгч байгууллага байх эрхэм зорилгынхоо хүрээнд хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, ном эрхлэн гаргадаг хэвлэлийн газар, номын дэлгүүр, онлайн номын худалдаа, хэвлэлийн цаас, түүхий эд материалын худалдаа, түргэн хоолны ресторан, спортын хувцас үйлдвэрлэл, мэргэжлийн хөл бөмбөгийн клуб зэрэг 6 чиглэлд үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.

Бид харилцагчийнхаа сэтгэл ханамжийг дээдлэн, хүсэл сонирхлыг нь эн тэргүүнд тавьж, түргэн шуурхай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэхэд бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ оршино.

Манай компанитай хамтран ажиллаж, бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж ирсэн нийт үйлчлүүлэгч, харилцагч, түншүүддээ хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

“Сэлэнгэпресс” ХХК-ийн Ерөнхий захирал М.Болд