Компанийн танилцуулга

 Сэлэнгэпресс ХХК нь хэвлэлийн үйлдвэрлэл, хэвлэлийн түүхий эд материалын худалдааны чиглэлээр 2002 онд үүсгэн байгуулагдсан хэвлэлийн салбарын анхдагч компаниудын нэг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хэвлэлийн сүүлийн үеийн техник, технологи, түүхий эд материалыг тасралтгүй өнөөг хүртэл үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж, хэвлэлийн ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ-г харилцагч, үйлчлүүлэгчиддээ хүргэж буй үндэсний үйлвэрлэгч компани билээ.

Бид хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, ном эрхлэн гаргадаг хэвлэлийн газар, номын дэлгүүр, онлайн номын худалдаа, хэвлэлийн цаас, түүхий эд материалын худалдаа, түргэн хоолны ресторан, спортын захиалгат хувцас үйлдвэрлэл, мэргэжлийн хөлбөмбөгийн клуб зэрэг 6 чиглэлд үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.

Харилцагчийнхаа сэтгэл ханамжийг дээдлэн, хүсэл сонирхлыг нь эн тэргүүнд тавьж, түргэн шуурхай, найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэхэд бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ оршино.

“СЭЛЭНГЭПРЕСС”

ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭР

Манай компани нь “Дэлхийн чанарыг Монголдоо” уриан дор Олон улсын хэвлэлийн үйлдвэрлэлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, загвар дизайны шинэлэг шийдэл, техник технологийн дэвшилтэт арга хэрэгслээр харилцагчиддаа хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, мэргэжлийн зөвлөгөө, цаг үеийн мэдээллээр бүрэн хангаж ажилладаг.

Бид технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлэгч Япон, Герман улсуудын Heidelberg, Ryobi, Komori, Hohner, Screen, Horizon, Osako, Agfa, Konica болон бусад фирмийн хэвлэлийн тоног төхөөрөмжүүд, БНСУ-ын Hansol Paper, Daihan Ink компанийн түүхий эд материалаар захиалагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.