Бүрэлт

Гялгар, матт, илгэн, саатай, эмбосстой бүрэлт хийлгэснээр бүтээгдэхүүн маань гоёмсог нэр хүндийн баталгаа болж өгнө.

Гялгар бүрэлт

Жигд, гялгар гадаргуутай харагдана

Матт бүрэлт

Жигд бүрсгэр гадаргуутай харагдана

Илгэн бүрэлт

Хүрэхэд зөөлөн, таатай гадаргуутай харагдана

Энгийн cаатай бүрэлт

Зөвхөн Сэлэнгэпресс компани таньд энгийн саатай болон талсттай саатай гадаргууг санал болгож байна

Талсттай cаатай бүрэлт

Зөвхөн Сэлэнгэпресс компани таньд энгийн саатай болон талсттай саатай гадаргууг санал болгож байна

Эмбосс, дебосс ( товойлгох, хонхойлгох )

Хэвлэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, илүү биет харагдуулах зорилгоор энэхүү технологийг ашиглах бөгөөд тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр, лого товойлгох буюу эмбосс, хонхойлгох буюу дебоссдох боломжтой.

Цаас хээлэх

Хэвлэлийн цаасыг усан болон дөрвөлжин хээгээр хээлснээр бусдаас онцгой, содон, үнэ цэнэтэй харагдуулах боломжтой.

Клише ( алтлаг, мөнгөлөг, боронзон болон бусад өнгүүд )

Тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр логоны хэсгийг алтлаг, мөнгөлөг, боронз, улаан, цэнхэр, хар, шар зэрэг олон төрлийн өнгөөр чимж гоёмсог харагдуулах боломжтой.

Хэлбэр гаргаж зүсэх

Бид төрөл бүрийн урилга, мэндчилгээ болон бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, тараах материалыг таны хүссэн хэлбэр, хэмжээ, загвараар хэлбэр гарган зүсч хэвлэснээр бусдаас ялгарахуйц онцгой бүтээгдэхүүнийг бүтээдэг.

Лак ( Хэсэгчлэн болон бүтэн лак, арьсан, одтой, товгор лак )

  • 5c – Тусгайлсан хэсгийг лакаар бүрэлт хийн гоёмсог харагдуулах 5с технологи.
  • 6c – Тусгайлан сонгосон хэсгийг гөлгөр лак болон арзгар лакийг хослуулан гоёмсог харагдуулах 6с технологи
  • 7c – Бүрэлтийн шинэ технологи бөгөөд захиалсан бүтээгдэхүүнийг солонгорон харагдуулах төрөл бүрийн эффект бүхий лакаар бүрж тансаг харагдуулах 7с технологи.