Манай компани нь БНСУ-ын Hansol Paper, Daihan Ink, БНХАУ-ын Chemin, Sunpaper компаниудын Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ISO 9001:2000 стандартын сайн чанарын цаас, хэвлэлийн будаг, цавууг хэвлэх үйлдвэрүүдэд нийлүүлж байна.
Бид хэвлэлийн цаас, материалын худалдааг 2002 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчиддээ зориулан хүссэн хэмжээгээр нь цаас зүсэх, хүргэж өгөх шинэлэг үйлчилгээгэ салбартаа анх удаа нэвтрүүлж чадсан.
2007 оноос хэвлэлийн хальс боловсруулах үйлчилгээг, 2011 оноос хэвлэлийн хавтан бэлтгэх СТР технологийг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
Бид үйлчлүүлэгчиддээ олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилт тавин ажиллаж байна.
ОФСЕТ ХЭВЛЭЛИЙН БҮХ ТӨРЛИЙН
ЦААСНЫ ХУДАЛДАА
Олон улсын стандарт хангасан Солонгос, Хятад улсад үйлдвэрлэсэн, хэвлэлийн цаасны худалдаа
200,000₮ төгрөгнөөс дээш худалдан авалт бүрт үнэгүй хүргэлтийн үйлчилгээтэй
Захиалагчын хүссэн хэмжээгээр огтлох үйлчилгээ үнэгүй.
Солонгос улсад үйлдвэрлэсэн будаг болон цавууны худалдаа
Япон, Хятад, Солонгос улсаад хэвлэлийн тоног төхөөрөмж хэвлэлийн бүхий л зүйлсийг захиалгаар нийлүүлнэ.
Солонгос улсын Daihan Inkh Co.,Ltd компанийн WINNER офсет хэвлэлийн будгаар хэвлэж байна.
Сэлэнгэпресс хэвлэлийн компаний ашигладаг Winner офсет хэвлэлийн будаг нь шар буурцагны тос агуулсан, хүний биед хоргүй, дэлхийн стандартын шаардлага хангасан Солонгосын сайн чанарын хэвлэлийн эко будагийг худалдаалж байна.
Үнийн санал авахБНСУ-ын дээд зэрэглэлийн хэвлэлийн бүх төрлийн ажлыг наах зориулалтын цавууг худалдаалж байна.
Үнийн санал авах