“Сэлэнгэпресс” ХХК-ийн ерөнхий захирал М.Болдын хэвлэлийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. Компанийн хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.