СП Фалконс клубийн 2020 оны шилдэг тамирчин #4 С.Дөлгөөн

СП Фалконс клубийн дээд лигийн бүх тамирчид, дасгалжуулагч, менежер, клубийн эзний саналыг цахим хэлбэрээр авч 2020 оны шилдэг тамирчнаа шалгарууллаа.

Ингэхдээ тамирчдын бэлтгэлийн ирц, гараанд гарсан нийт минут, хичээл зүтгэл зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж хамгийн их саналыг Жигүүрийн хамгаалагч С.Дөлгөөн авснаар СП Фалконс клубийн “2020 оны ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар шалгарлаа. Шилдэг тамирчинд клубийн эзний нэрэмжит мөнгөн шагнал болон эрхийн бичгийг гардуулж цаашид клубийн оны шилдэг тамирчныг шалгаруулж тодруулах ажлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Жигүүрийн хамгаалагч #4 С.Дөлгөөн нь 2020 онд СП Фалконс клуб-д нэгдэж анхны жилдээ хичээл зүтгэл гарган шилдэг тамирчнаар шалгарсанд баяр хүргэж, ирээдүйн амжилтыг хүсэн ерөөе.

Биеийн тамир мандтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *