Хэвлэлийн компаниудын дундах спортын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хэвлэлийн компаниудын дундах спортын арга хэмжээ 2017 оны 9-р сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд манай компанийн баг тамирчид амжилттай оролцож сагсанбөмбөгийн төрөлд эрэгтэй баг маань 6 дахь жилдээ алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль, шатрын төрөлд хүрэл медаль авч баг хамт олноорооо эв нэгдлийг харуулан амжилттай оролцлоо.

Нийт компанийнхаа баг тамирчдад баяр хүргэе. Мөн энэ удаагийн спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Хөх монгол принтингийн хамт олон цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Нийт салбарын мэргэжил нэгтнүүддээ орчин цагийн хэвлэлийн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *