08.01-10.03-ны хооронд Монголын хөл бөмбөгийн дээд лиг “Hisense үндэсний дээд лиг” амжилттай болж өндөрлөлөө.
2 сарын хугацаанд, маш шахуу хуваарийн дагуу өрсөлдөж, 18 тойргийн байдлаар Сэлэнгэпресс ХХК-ийн SP Falcons баг 35 оноогоор гуравдугаар байр эзэллээ.
Тэмцээндээ амжилттай оролцож, бүхий л боломж бололцоо, хүч чадлаа дайчлан оролцсон нийт баг тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан болон хөгжөөн дэмжигчиддээ халуун баярыг хүргэе.
Ирэх улиралд нь илүү их амжилтыг хүсэн ерөөе.