2022 он – Сэлэнгэпресс ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Сэлэнгэпрессчүүд бид 20 жилийн ойн баярынхаа хүрээнд нийгэм, олон нийт, хэвлэлийн салбар, харилцагч, түншүүд болон ажилтан албан хаагчдадаа чиглэсэн олон ажлуудыг төлөвлөөд байна.
Сэлэнгэпресс ХХК-ийн 20 жилийн ойг угтсан эдгээр ажлуудын эхлэл болгож “Сайн үйлсийн аян – 1”-г амжилттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Сайжруулагч хэмээх “Усан бар” жилийн сар шинийн баярыг угтан БЗД-ийн, 2-р хороонд оршин суугч 20 ахмад настан өрхүүддээ дэмжлэг үзүүлж, сэтгэлийн дэм өргөлөө.
Тус арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан БЗД-ийн 2-р хороо, Ахмадын зөвлөлийн хамт олонд болон МХБХ-ны Сэлэнгэпресс Фалконс багийнхандаа талархал дэвшүүлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэлэнгэпресс ХХК
Дэлхийн чанарыг Монголдоо…