“СП Фалконс хөлбөмбөгийн клубын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай зохион байгуулагдаж аваргаа шалгарууллаа.

СП Фалконс хөлбөмбөгийн клубын аварга шалгаруулах тэмцээнд 7 сургуулийн 56 баг 300 гаруй тамирчид оролцов.

1-р байрт Туяасайхан захиралтай Хулан,Биндэръяа багштай 10-р сургууль шалгарч Аваргийн шилжин явах цом Алтан медаль (800.000₮),

2-р байрт Даваажав багштай 41-р сургууль Мөнгөн медаль (600.000₮),

3-р байрт Пүрэв-Очир багштай 52-р сургууль Хүрэл медаль (400,000₮) тус ,тус шагнагдаж амжилттай оролцлоо.

Үүний дараа СП Фалконс клубын дунд фанатын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 32 фанатууд 4- н багт хуваагдан оролцлоо.

1-р байрт Болдсайханы баг

2-р байранд Ганболдын баг,

3-р байранд Лхагвасүрэнгийн баг тус тус шалгарсан ба 4-р байранд орсон Биндэрьяагын баг мөн дурсгалын медал, авч маш сайхан нөхөрсөг тэмцээн болж өнгөрлөө. Хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортод дурлах,сонирхох чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх үүдийг нээж өгсөн, нийт оролцсон сургууль багш, тамирчдад баяр хүргэж цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *