Сэлэнгэпресс ХХК хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэн нэрийн хуудас хэвлэлийн үйлчилгээг автоматжуулж, хялбаршуулсан Шуурхай принт үйлчилгээг нэвтрүүллээ. Та ердөө Шуурхай принт фэйсбүүк хуудасны чатботоор дамжуулан бэлэн 200 гаруй загваруудаас сонгон захиалга хийж, хамгийн богино хугацаанд өөрийн нэрийн хуудсаа хэвлүүлж, хүргүүлэн авах боломжтой.

Стандарт болон стандарт бус, хөндлөн, босоо ямар ч хэмжээтэй байх боломжтой.
Матт цаас
100% таримал модоор хийгдсэн тул цаасны ширхэг нягт, хэвлэх үед агших, сунах, өнгө зөрөх эрсдэлгүй, гадаргуугийн бүрсгэр боловсруулалттай, өнгөний ялгарал маш сайн, 300гр/м2 зузаантай, зураг бичвэртэй олон өнгийн удаан хугацаагаар хадгалагдах бүтээгдэхүүн хэвлэхэд зориулагдсан цаас юм.
Цаасны зузаан:
300 грамм/м2
Шохойтой цаас
100% таримал модоор хийгдсэн тул цаасны ширхэг нягт, хэвлэх үед агших сунах, өнгө зөрөх эрсдэлгүй, гадаргуугийн гөлгөр боловсруулалтай, гэрэл ойлгох, гялалзах чадвар дээд зэргийн 300гр/м2 зузаантай зураг бичвэр, олон өнгийн удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүн хэвлэхэд зориулсан цаас юм.
Цаасны зузаан:
300 грамм/м2
Гоёлын цаас
БНСАУ улсын №1 цаасны үйлдвэр болох Hansol paper компанид үйлдвэрлэгдсэн X-tella цаас нь 100% таримал модоор хийгдсэн тул цаасны ширхэг нягт, чиигшил сайтай тул хэвлэх үед агших сунах, өнгө зөрөх, нугалаа хийх үед хагарах эрсдэлгүй, гадаргуугийн бүрсгэр боловсруулалттай, өнгөний ялгарал дээд зэргийн 256гр/м2 зузаантай, үнэ цэнэтэй, бусдаас онцгой харагдана
Цаасны зузаан:
256 грамм/м2
Эх бэлтгэл, дизайны үйлчилгээ
Та манай компаниар хэвлэлийн үйлчилгээ хийлгэвэл салбартаа олон жилийн туршлагатай, мэргэжлийн дизайнеруудаар эх бэлтгэлийн үйлчилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж өгнө. Үүнд:
- Ном, сэтгүүл, каталогийн эх бэлдэх
- Бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн
- Загвар дизайны шийдлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх
Эхээ бэлдүүлэн хэвлүүлэх бол та шаардлагатай текст мэдээлэл болон зурган файлуудаа бэлдэж ирэх хэрэгтэй. Хэрэв бэлэн эхээс захиалга өгөх, эсвэл хуучин эхэд засвар хийлгэж хэвлүүлэх бол тухайн материалын эх файлыг авч ирэх ёстойг анхаарна уу.
50 ширхэг↑
Ажлын 1-3 өдөр